“ТӨР, НИЙТИЙН АШИГ СОНИРХЛЫГ ХАМГААЛАХ, ХАМТЫН АЖИЛЛАГАА” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

A- A A+
“ТӨР, НИЙТИЙН АШИГ СОНИРХЛЫГ ХАМГААЛАХ, ХАМТЫН АЖИЛЛАГАА” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Дундговь аймгийн прокурорын газраас төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах чиг үүргийн хүрээнд сумдын Засаг дарга болон төрийн байгууллагуудын удирдлагуудыг оролцуулан “Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, хамтын ажиллагаа” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Прокуророос хүний эрх, хүрээлэн байгаа орчин, хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдөхөөс сэргийлэх, хөндөгдсөн эрхийг сэргээх арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.

Хэлэлцүүлэгт оролцогчид төрд учирсан хохирлыг арилгах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалахад төрийн байгууллагууд харилцан мэдээлэл солилцох, хамтын ажиллагааг сайжруулах талаар санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Тус хэлэлцүүлэгт 8 сумын Засаг дарга, 30 төрийн байгууллагын удирдлага оролцлоо.