card

Түүхэн товчоо

Дундговь аймаг үүсэн байгуулагдах үед буюу 1942 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс аймгийн прокуророор томилогдсон Гэндэнгийн /Гэнэн/ Дамдинсүрэнгийн удирдлага дор туслах прокурор, мөрдөн байцаагч, нарийн бичгийн дарга,  галч, цэвэрлэгч  гэсэн 6 орон тоотойгоор ажиллаж эхэлжээ.

Тухайн үед мөрдөн байцаагч Ч.Батбуян. Дэмбэрэл, нарийн бичгийн дарга н.Тогоо, зарлага галч н.Долгор нарын ажилтнуудтай 2 гэр контортой, албан үүргээ гүйцэтгэхдээ уналгад ашиглах зориулалттай цөөн адуу, тэмээтэйгээр «Аливаа хянан байцаах эрх хэмжээг хэрэгжүүлэх» зорилгоор үйл ажиллагаагаа эхлүүлжээ.

Анхны аймгийн прокурор Г.Дамдинсүрэнгээс хойш нийт 22 аймгийн прокурор томилогдон ажиллажээ. 

Эдүгээ 80 гаруй жилийн баялаг түүхтэй, Монголын нийгмийн хөгжлийн түүхэн үе шатуудад төр засгийн бодлого, хууль эрх зүйн хүрээнд эх орон ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, хүний эрхийг хангах, хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд анхаарал хандуулж, хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байна.

 

         

Онцлох мэдээлэл