ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН АХЛАХ АНГИЙН СУРАГЧДАД ЭКОЛОГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН АХЛАХ АНГИЙН СУРАГЧДАД ЭКОЛОГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

           Дундговь аймгийн прокурорын газраас “Хамгаалсан байгаль-бидний ирээдүй” нөлөөллийн арга хэмжээний хүрээнд байгаль орчныг хамгаалах, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд,  өсвөр  үеийнхэнд, экологийн боловсрол олгох чиглэлээр аймгийн Байгаль орчны газартай хамтран экологийн боловсрол олгох сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад Сайнцагаан сумын ерөнхий боловсролын “Эрдмийн далай” сургуулийн ахлах 10-12 дугаар ангийн 170 сурагчдад амьтан ургамал, тусгай хамгаалалттай газрууд болон байгаль орчноо хайрлан хамгаалахын ач холбогдлын талаар сурагчдын сонирхсон асуултад хариулт өгч, чөлөөт ярилцлага хийлээ.

Мөн Монгол орны усны нөөц жигд бус тархалттай. Говийн бүсэд нэг хүнд ноогдох усны нөөц дэлхийн дунджаас 10 дахин бага байхад энэ үзүүлэлт хангайн бүсэд дэлхийн дундаж болон дунджаас их, Говийн бүсийн усны нөөц нь голчлон газрын доорх (гүний) усаар бүрддэг бөгөөд хур тунадас багатайгаас шалтгаалан маш хязгаарлагдмал, эмзэг тогтолцоотой талаар мэдээлэл өглөө.